Швейцар улсад АНУ болон Ираны төлөөлөгчдийн хоорондын яриа хэлэлцээ ням гарагт эхэллээ. Энэхүү уулзалт нь өнгөрсөн долоо хоногт талуудын хүрсэн тохиролцооны хүрээнд зохион байгуулагдаж байна.

Уг тохиролцоонд эцсийн хэлэлцээрийг 60 хоногийн дотор багтаан байгуулах амлалт багтаж байгаа юм. Хэлэлцээний эхний үе шат өндөрлөсөн бөгөөд зуучлагч талууд яриа хэлэлцээний явцыг “нааштай ахиц дэвшил” гарч байна хэмээн мэдээллээ.