АНУ-ын Төрийн департамент дэлхий даяарх дипломат төлөөлөгчийн газруудынхаа үйл ажиллагааг цомхотгох шийдвэр гаргажээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, тус байгууллага гадаад дахь таван консулын газраа хаах тухай мэдэгдлийг АНУ-ын Конгрессын хороодод өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хүргүүлсэн байна.
АНУ-ын дипломат албаны хүрээг ийнхүү хумихаар төлөвлөж буй газруудад Канад улсын Виннипег, Япон улсын Нагоя, Индонези улсын Медан, Камерун улсын Дуала болон Гренада улсын Сент-Жоржес хотууд багтаж байна.
Энэхүү төлөвлөгөө нь АНУ-ын дэлхий дахинд явуулж буй дипломат үйл ажиллагааны хүрээг цомхотгох ховор тохиолдолд тооцогдож байгаа юм. Төрийн департаментаас ирүүлсэн мэдэгдлийн талаар мэдээлэл өгсөн албаны хүмүүс нэрээ нууцлахыг хүсжээ.