АНУ-ын Нью Жерси мужийн Ньюарк Либерти олон улсын нисэх онгоцны буудалд United Airlines компанийн Boeing 767 онгоц Ням гарагт газардсаны дараа осолд оржээ. Венец хотоос (Итали) ирсэн онгоц газардсаны дараа гэрлийн шон болон хүргэлтийн ачааны машинтай мөргөлдсөн тухай албаны хүмүүс мэдээллээ.

Америкийн Холбооны Нисэхийн Захиргаа (FAA)-ны мэдээлснээр Boeing 767 онгоц аюулгүй газардсан бөгөөд тус агентлаг уг хэргийг шалгаж эхэлсэн байна. Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс гэмтсэн хүн байхгүй бөгөөд ачааны машины жолоочийг бага зэргийн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэсэн ч удалгүй эмнэлгээс гарсан тухай Нью Йорк болон Нью Жерсигийн портын захиргаа мэдээллээ.

United Airlines нь Америкийн томоохон агаарын тээврийн компани юм. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.