АНУ-ын Өмнөд Флоридагийн их сургуульд суралцаж байсан Хишам Абугарбиех гэгчийг өрөөний хамтрагч Замил Лимон болон түүний найз охин Нахида Бристи нарыг хөнөөсөн хэрэгт буруутган баривчилсан тухай Хиллсбороу мужийн шерифийн газар мэдэгдлээ. Хохирогчид нь Бангладеш улсаас АНУ-д докторын зэрэг горилон суралцаж байсан оюутнууд байсан бөгөөд энэ сарын эхээр сураггүй алга болсон юм байна.

26 настай Абугарбиех нь Лимон, Бристи нарыг урьдчилан төлөвлөж, зэвсэг ашиглан хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа аж. Тэрээр Тампад болсон анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байна. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэнэ.

Энэхүү хэрэг нь АНУ-д суралцаж буй гадаадын оюутнуудын аюулгүй байдлын талаар асуулт үүсгэж байгаа бөгөөд Монгол оюутнууд ч мөн АНУ-д олноор суралцдаг билээ. Иймд оюутнууд өөрсдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм.