АНУ-ын Мичиган мужийн Флинт хотод гарсан эмгэнэлт хэргийн улмаас долоон настай Каспер О’Брайен хүү амь насаа алджээ. Хүүг нас барах үед түүний биеийн жин 116 кг буюу 255 фунт байсан нь тогтоогдсон байна.

Прокурорын мэдээлснээр, хүү амьсгалахаа больсон дуудлагаар түргэн тусламжийн баг гэрт нь ирэхэд хүү аль хэдийн нас барсан байжээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан хүүгийн эцэг эхэд хүн амины хэрэг, эрүүдэн шүүх болон хүүхдийг хүчирхийлсэн гэх зүйл ангиар ял тулгаад байна.

Женеси тойргийн прокурор Дэвид Лейтон энэ талаар тайлбарлахдаа: "Эцэг эх нь хүүхдээ зохисгүй хооллодог байсан нь илэрхий байна. Тэрээр өсөлт хөгжилтөд нь шаардлагатай шим тэжээлийг авч чадаагүй" гэж мэдэгджээ. Одоогоор хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.