АНУ-ын зүгээс Иран улс руу чиглэсэн шинэ дайралтыг эхлүүлсэн талаар BBC агентлаг мэдээллээ. Энэхүү үйлдэл нь АНУ-ын эрх баригчид Иранд "хүнд цохилт өгнө" хэмээн амлалт өгсөнтэй холбоотой юм.

Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар тус улсын өмнөд хэсгийн зарим бүс нутагт дэлбэрэлт болсон байна. АНУ-ын зүгээс хийж буй энэхүү шинэ давалгаа нь олон улсын анхаарлыг татаж байна.