АНУ-ын зүгээс Ираны нутаг дэвсгэрт дахин цэргийн цохилт өгсөн талаар мэдээлж байна. Тус улсын өмнөд хэсэгт хүчтэй дэлбэрэлтүүд болсон нь тогтоогджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү дайралтыг өчигдөр Ираны зүгээс усан онгоцнуудыг бөмбөгдсөн явдлын "хариу арга хэмжээ" хэмээн тодорхойлсон байна.

Өмнө нь Ираны тал энэ төрлийн үйлдэлд хүчтэй хариу барих амлалт өгөөд байсан юм. Одоогоор нөхцөл байдал хурцадмал хэвээр байна.