АНУ-ын засгийн газар Ираны талыг Ормузын хоолой дахь усан онгоцууд руу гал нээх үйлдлээ бүрмөсөн зогсоохыг шаардахаар зэхэж байна. Энэхүү асуудлаарх хэлэлцээ бямба гарагт Оман улсад үргэлжлэхээр болжээ.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс тэргүүтэй албаны хүмүүс энэхүү хэлэлцээнд оролцох төлөвтэй байна. Талууд бүс нутгийн усан тээврийн аюулгүй байдлыг хангах, усан онгоцууд руу чиглэсэн халдлагыг зогсоох амлалт авах зорилгоор уулзалт хийхээр төлөвлөж байгаа юм.
Ормузын хоолой нь дэлхийн далайн тээврийн хамгийн чухал цэгүүдийн нэг бөгөөд тус бүс нутагт үүсээд буй хурцадмал байдлыг намжаах нь АНУ-ын гадаад бодлогын гол зорилтуудын нэг болоод байна.