АНУ болон Мексикийн хил дээр католик шашны 100 гаруй лам хувраг, гэлэнмаа нар болон сүсэгтнүүд цугларч, цагаачдад хүнлэг, хүндэтгэлтэй хандахыг АНУ-ын засгийн газарт уриалсан үйл ажиллагаа зохион байгууллаа.
Баасан гарагийн орой Аризона мужийн Ногалес хотоос Мексикийн Сонора муж дахь ихэр хот хүртэл үргэлжилсэн энэхүү жагсаал нь АНУ-ын 250 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаатай давхцаж байна.
Аризона мужийн Тусон хотын Бишоп Жеймс Миско энэ үеэр мөргөл үйлдэн “Бид хамтдаа сайн сайхан байхыг хүсэж байна. Сүм хийдийн гол зорилго нь ч үүнд оршино” хэмээн онцолжээ.