Венесуэлийн огцорсон ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нар тус улсад саатуулагдсан Америкийн иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдон, АНУ-д шинээр эрүүгийн ял сонсох төлөвтэй байгааг АНУ-ын албаны төлөөлөгч Лхагва гарагт мэдэгдлээ.
Энэхүү шинэ ялын тухай албан ёсны мэдэгдлийг Пүрэв гарагт багтаан хийж болзошгүй гэж эх сурвалж дурдсан байна.
АНУ-ын цэргийнхэн Мадуро болон Флорес нарыг өнгөрсөн 1 дүгээр сарын 3-нд Каракас дахь гэрээс нь баривчлан, мансууруулах бодисын наймааны хэрэгт буруутган Нью-Йорк хотод авчирсан юм. Тэд өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлээд байгаа билээ.