АНУ-ын Төрийн департамент Саудын Араб дахь төлөөлөгчийн газруудаасаа зарим дипломатч болон тэдний гэр бүлийн гишүүдийг эх орондоо ирэхийг үүрэг болгосон талаар АНУ-ын албаны эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлжээ. Түүнчлэн тус бүс нутаг дахь бусад хэд хэдэн төлөөлөгчийн газраас ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийг татан авахаар төлөвлөж байгаа аж.

Энэхүү шийдвэр нь Саудын Арабт гарсан халдлагуудын дараа гарч байна. Тус улсын Даммам хотын иргэний нисэх буудалд болсон халдлагын улмаас хамгийн багадаа нэг хүн амиа алдаж, найман хүн шархадсан бол газрын тосны талбайд дроноор хийсэн халдлагын улмаас хоёр хүн амиа алджээ.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт олон нийтийн сүлжээндээ мэдэгдэл нийтэлсэн байна.