АНУ-ын Эрчим хүчний яам Саудын Араб улстай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах түүхэн гэрээнд гарын үсэг зурсан байна. Тус яамны зүгээс уг хэлэлцээрийг “энхийн” зорилготой хамтын ажиллагаа хэмээн тодорхойлжээ.

Энэхүү гэрээний хүрээнд АНУ-ын компаниуд Саудын Арабын цөмийн эрчим хүчний хөтөлбөрт оролцох, үйл ажиллагаа явуулах “асар их боломж” нээгдэж байгааг албаны эх сурвалж онцолсон байна. Гэрээний гол зорилго нь хоёр улсын хооронд цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа ажээ.