АНУ-тай үүсгээд буй дайн зургаан сарын нүүрийг үзэж байгаа энэ үед Ираны цэрэг арми тактикаа өөрчилж, хариу цохилт өгөхөөс илүүтэй довтолгооны байр суурь руу шилжиж буй дохиог өгч эхэллээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь Тегеран өөрийн шаардлагыг урагшлуулах, үүссэн мухардлыг арилгахад давуу талтай гэж үзэж буйг харуулж байж болзошгүй юм.
Энэхүү мөргөлдөөн хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израилын зүгээс хийсэн цохилтоор эхэлсэн билээ. Түүнээс хойш Тегеран улс АНУ, Израил болон Персийн булангийн орнуудын эсрэг чиглэсэн ажиллагаануудаа Исламын Бүгд Найрамдах Улсад халдсаны хариу өшөө авалт хэмээн голчлон тайлбарлаж ирсэн юм.
Харин одоо АНУ-тай хийх дипломат яриа хэлэлцээ гацаанд орсонтой холбогдуулан Ираны албаны хүмүүс довтолгооны шинжтэй алхам хийх талаар ил тод ярьж эхэлжээ.