АНУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болохоос хэдхэн цагийн өмнө Вашингтон визийн шинэ хязгаарлалт зарлалаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад хүрэлцэн ирэхийн өмнөхөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хүүхэд төрүүлэх зорилгоор зорчих урсгалыг зохион байгуулдаг болон үүнд хамрагддаг хүмүүсийн визийг хязгаарлах алхам хийсэн байна.

Энэхүү төрөх аялал жуулчлалын үйл ажиллагаанд Дональд Трампын засаг захиргаа Хятад улсыг улам бүр буруутгах болсон юм.

Марко Рубиогийн мэдэгдсэнээр, тус луйварт оролцдог болон үүнээс ашиг олдог этгээдүүдэд виз олгохыг хязгаарласнаар АНУ цагаачлалын системээ гадаадын иргэдэд ашиглуулахгүй гэдгээ тодорхой сануулж байна хэмээжээ.