АНУ-ын эрх баригчид Лхагва гарагт Хятад болон Хонконгийн тээврийн хэд хэдэн компанид эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ. Эдгээр компанийг Ираны газрын тосыг Хятад болон Арабын Нэгдсэн Эмират улс руу тээвэрлэхэд ашигласан хөлөг онгоцуудыг эзэмшдэг буюу ажиллуулдаг хэмээн буруутгаж байна.

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, нийт найман компанийг энэхүү жагсаалтад оруулсан байна. Тус компаниуд нь Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг тойрч гарах зорилготой, олон улсад "сүүдрийн флот" гэгддэг сүлжээний нэг хэсэг болж, Ираны түүхий газрын тос болон нефтийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх үйл ажиллагаа явуулжээ.

Энэхүү алхам нь Тегераны эсрэг чиглэсэн эдийн засгийн шахалт болон тэнгисийн цэргийн бүслэлтийн хүрээнд хийгдэж буй АНУ-ын бодлогын үргэлжлэл юм. Одоогоор хориг арга хэмжээнд өртсөн компаниудын үйл ажиллагаа болон тэдний зүгээс гаргах хариу үйлдлийн талаар нэмэлт мэдээлэл гараагүй байна.