АНУ-ын Дээд шүүх пүрэв гарагт Трампын засаг захиргааны авсан арга хэмжээг дэмжсэн шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь АНУ-д амьдарч буй Гайтийн 350,000 орчим болон Сирийн 6,000 иргэнийг албадан гаргах нөхцөлийг бүрдүүлж байна.
Консерватив үзэл баримтлалтай шүүгчдийн давамгайлал бүхий Дээд шүүх 6-3 харьцаатай саналаар Дотоодын аюулгүй байдлын яамны гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзжээ. Тус яам нь Гайти болон Сирийн цагаачдад олгодог байсан “Түр хамгаалалтын статус” (TPS)-ыг цуцлахаар шийдвэрлэсэн байсан юм.
Түр хамгаалалтын статус нь эх орондоо буцаж очиход аюултай гэж үзсэн хүмүүсийг албадан гаргахаас хамгаалдаг байв. Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Дотоодын аюулгүй байдлын яамны энэхүү статусыг зогсоох шийдвэр нь шүүхийн хяналтад хамаарахгүй гэж үзжээ.