АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар Грект суугаа АНУ-ын Элчин сайд Кимберли Гилфойлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хувилбарыг авч үзэж байна.
Үүний шалтгаан нь түүнийг Афин хотод томилогдон ажиллах хугацаандаа болон өмнө нь зохисгүй, магадгүй хууль бус байж болзошгүй үйлдэл гаргасан гэх цуврал мэдээллүүдтэй холбоотой ажээ.
АНУ-ын өндөр түвшний албаны эх сурвалжийн Ням гарагт мэдээлснээр, Трамп болон Рубио нар Кимберли Гилфойлын талаар гарсан мэдээллүүдэд туйлын их бухимдаж байгаа гэнэ. Түүнчлэн Даваа гарагийн "Колумбын өдөр" (Columbus Day) баярын дараа буюу энэ долоо хоногт багтаан ямар арга хэмжээ авахаа шийдвэрлэх магадлалтай байна.