АНУ-ын Монтана мужийн Биллингс хотод байрлах нэгэн сууцанд ням гаргийн оройн зоогийн үеэр нэгэн эрэгтэй гэр бүлийнхээ найман хүний амийг хөнөөж, улмаар өөрийнхөө аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар тухайн гэр бүлийн төлөөлөгч Associated Press агентлагт мэдээлсэн байна.
Хохирогчдын ар гэрийнхэнд оршуулгын болон бусад зардалд туслах зорилгоор цахимаар хандив цуглуулах ажлыг санаачилсан, мэдээлэл өгөх эрх бүхий төлөөлөгч Женнифер Мерсер (Jennifer Mercer)-ийн мэдээлснээр амь үрэгдэгсдийн дунд дөрвөн хүүхэд байжээ. Хохирогчид нь нэгэн айлын дөрвөн үеийг төлөөлөх хүмүүс байсан бөгөөд тэдний дунд 90 гаруй настай элэнц эмэгтэйгээс эхлээд 7 настай охин хүртэл байсан аж.
Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт дуудлага хүлээн авч ажилласан талаараа мэдээлсэн байна.