АНУ-ын Орегон муж дахь дунд сургуульд (junior school) Пүрэв гарагт буудалцаан болж, олон хүн хохирсон талаар орон нутгийн цагдаагийн газраас мэдэгдлээ.

Хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр уг халдлагын улмаас гурван хүүхэд, нэг насанд хүрсэн хүн амиа алдсан байна. Мөн халдлага үйлдсэн этгээдийг буудан хөнөөсөн болохыг цагдаагийн байгууллагаас баталжээ.

CNN агентлаг хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудаас иш татан мэдээлснээр сэжигтэн нь 16 настай эрэгтэй байсан аж.

Орон нутгийн цагдаагийн албан мэдэгдэлд "Одоогийн байдлаар олон хүн хохирсон нь батлагдаад байна" гэж дурдсан бөгөөд наад зах нь хоёр хүнийг эмнэлэг рүү хүргэсэн тухай нэмж мэдээлсэн байна.