АНУ-ын Сангийн яамнаас Ираны хувьсгалт гвардид зориулан их хэмжээний мөнгө угаасан гэх үндэслэлээр хоёр крипто биржид хориг арга хэмжээ авчээ.

Албаны мэдээлснээр, дээрх биржүүд нь Ираны хувьсгалт гвардийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд оролцсон байна. Хоригт өртсөн биржүүдийн нэг нь Гүрж болон Арабын Нэгдсэн Эмират Улсад байрладаг оператор компани бөгөөд нөгөө нь Иранд байршилтай платформ юм.

АНУ-ын эрх баригчид эдгээр биржүүдийг хууль бус санхүүгийн гүйлгээ хийхэд ашигласан гэж үзэж байгаа аж. Одоогоор энэ асуудалтай холбоотой нэмэлт мэдээлэл болон санхүүгийн тодорхой дүнгийн талаар албан ёсны эх сурвалжууд нарийвчилсан тоо баримт дэлгээгүй байна.