АНУ-ын Ардчилсан намынхан дундын сонгуульд амжилт үзүүлснийхээ дараа лхагва гарагт намын удирдагчаа сонгосон байна. Ингэснээр Хаким Жеффриз АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын анхны хар арьст дарга болоход тун ойртлоо.

АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр Нью-Йорк хотоос гаралтай, 56 настай тэрбээр хаалттай хаалганы цаана явагдсан нууц санал хураалтаар 251 санал авчээ. Харин түүний нэр дэвшүүлэлтийн эсрэг 11 санал гарсан байна.

Энэхүү санал хураалтад Жеффризтэй шууд өрсөлдөхөөр нэрээ албан ёсоор зарласан өөр нэр дэвшигч байгаагүй аж. Гэсэн хэдий ч шинээр сонгогдсон зарим дэвшилтэт үзэлтнүүдийн эсэргүүцэл нь Ардчилсан намынхан цаашид өөрсдийн эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлэх талаар санал зөрөлдөөнтэй байгааг харуулжээ.