Бразил улсын Рио-де-Жанейро хотод болж буй Aids 2026 хурлын үеэр АНУ-ын Төрийн департаментын танилцуулсан газрын зураг олны анхаарлыг татлаа. Тус байгууллагаас эрүүл мэндийн шинэ гэрээ хэлэлцээрийн талаар илтгэл тавих үеэрээ Африкийн газрын зургийг дэлгэцэд харуулсан байна.

Гэвч уг газрын зурагт Африкийн бүх улсын нэрийг буруу тэмдэглэсэн байсан нь хуралд оролцогчдын дунд багагүй шуугиан дэгдээжээ. Хурлын үеэр уг алдаатай газрын зургийг харсан оролцогчид дэлгэцийн зураг авч, олон нийтийн сүлжээнд байршуулсан байна.

Reuters агентлаг хурлын үеэр хийсэн бичлэгийг үзэж, уг асуудлыг тодруулсан бөгөөд тус байгууллагын хийсэн шинжилгээгээр газрын зурагт багтсан мэдээллүүд бүгд алдаатай байсныг баталжээ.