АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны (FBI) дарга асан Жэймс Комид дахин ял тулгасан тухай мэдээлэл цацагдаж байна. Энэ удаагийн ял нь түүний Дональд Трампын эсрэг чиглэсэн, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн зурагтай холбоотой аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, Коми далайн эрэг дээр хясаагаар дүрс урлаж, зургаа цахим хуудсандаа байршуулсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг заналхийлэл гэж үзсэн байна. Энэ хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын хүрээнд түүнд ял тулгажээ. Хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд зарлах эрхгүй тул эх сурвалжаа нууцалсан гэж хэлсэн байна.
Жэймс Коми бол АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны даргаар ажиллаж байсан, Америкийн нөлөө бүхий улс төрч юм. Тэрээр 2013-2017 он хүртэл FBI-г удирдаж байсан бөгөөд Дональд Трамп ерөнхийлөгч болсны дараа ажлаас нь халсан.
Түүнд тулгасан ялын төрөл болон нарийвчилсан мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч энэ нь АНУ-ын Хууль зүйн яамнаас Комид холбогдуулан үүсгэсэн хоёр дахь эрүүгийн хэрэг болж байна.