АНУ-ын Холбооны нөөцийн сангийн Удирдах зөвлөлийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Жон Харолд Рожерс хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үеэр худал мэдүүлэг өгсөн хэргээр гурван жил гаруйн хорих ял сонсжээ.
АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр, 64 настай Рожерсыг Хятадын тагнуулын байгууллагын ажилтнуудтай нууц мэдээлэл хуваалцсан эсэхийг тогтоохоор мөрдөн шалгаж байсан аж. Тэрээр мөнгөний бодлогын талаарх нууц мэдээллийг бусдад дамжуулсан эсэх талаар мөрдөн байцаагчдад худал зүйл ярьсан хэмээн буруутгагдсан байна.
Вашингтон дахь АНУ-ын өмгөөлөгч Женин Пирро лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ, Рожерс хоёрдугаар сарын 3-нд болсон шүүх хурлаас худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр ял сонссоныг баталжээ. Тэрээр Холбооны нөөцийн сангийн бодлогын нууц мэдээллийг Хятадын тагнуулчидтай хуваалцсан байж болзошгүй гэх сэжигтэйгээр шалгагдаж байсан юм.