АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ мягмар гарагт тус улсын газрын тос боловсруулах салбарын төлөөлөгчидтэй хаалттай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тэрбээр дотоодын бензин болон дизель түлшний гарцыг нэмэгдүүлэхийг шаардсан байна.

Энэхүү алхам нь ирэх арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулийн өмнө шатахууны өндөр үнэ болон иргэдийн амьжиргааны өртөг өсөж буйтай холбоотойгоор хийгдэж буй аж.

Цагаан ордны нэрээ нууцалсан албаны хүний мэдээлснээр, Д.Трамп америкчуудын хувьд шатахуун түгээх станц дээрх үнийг бууруулах хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр боловсруулах хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар салбарын удирдлагуудаас асууж тодруулсан байна.