АНУ-ын холбооны шүүгч Даваа гарагт тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Харвардын их сургуулийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргалаа.
Засгийн газрын зүгээс тус сургуулийг оюутан элсүүлэх явцдаа арьс өнгөний хүчин зүйлийг харгалзан үзсээр байгаа эсэхийг шалгах зорилгоор холбогдох баримт бичгүүдийг албадан гаргуулахаар шүүхэд хандаад байсан юм.
Бостон хотын Холбооны дүүргийн шүүгч Мён Жоун АНУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан энэхүү нэхэмжлэлийг няцаасан байна.
Харин нөгөө талд Харвардын их сургууль энэхүү нэхэмжлэлийг Бүгд найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгчийн засаг захиргааны зүгээс тус нэр хүндтэй Ivy League-ийн сургуулийн эсрэг явуулж буй өргөн цар хүрээтэй кампанит ажлын нэг хэсэг гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.