АНУ-ын эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд шинжээчдийн таамаглаж байснаас илүү хурдтай өссөн байна. Тус улсын Худалдааны яамны Эдийн засгийн шинжилгээний товчооноос Пүрэв гарагт танилцуулсан урьдчилсан тооцоогоор, ДНБ-ий хэмжээ жилийн дүнгээр 3.4 хувиар өсчээ.

Энэхүү өсөлт нь шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлт боллоо. Өмнө нь Reuters агентлагаас эдийн засагчдын дунд явуулсан судалгаагаар тус улсын ДНБ-ийг 3.2 хувиар өснө хэмээн таамаглаж байсан юм.

Эдийн засгийн идэвхжилд хэрэглэгчдийн зарцуулалт тогтвортой байсан төдийгүй хиймэл оюун ухаанд (AI) чиглэсэн бизнесийн хөрөнгө оруулалт голлох нөлөө үзүүлжээ. Эдгээр хүчин зүйлс нь Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалан газрын тосны үнэ өссөн сөрөг нөлөөллийг бүрэн нөхөж чадсан байна.