АНУ-ын холбооны зохицуулагч байгууллагууд тус улсын United Fidelity Bank-ны үйл ажиллагааг зогсоож, өөрсдийн хяналтад авсан талаар мэдээллээ. Тус банк нь хадгаламж эзэмшигчдийнхээ эрэлт, шаардлагыг бүрэн хангаж чадахгүйд хүрэх эрсдэлтэй болсон гэж зохицуулагчид үзсэн байна.

Энэхүү үйл явдал нь АНУ-д сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд бүртгэгдсэн хамгийн том банкны дампуурал болж байгаа юм.

АНУ-ын Холбооны хадгаламжийн даатгалын корпорацаас (FDIC) мэдээлснээр, Индиана мужийн Эвансвилл хотод төвтэй тус банкны бүх хадгаламж болон хөрөнгийг First Citizens Bank бүрэн хариуцан авахаар болжээ.

Үйл ажиллагаагаа хаасан United Fidelity Bank нь Индиана, Иллинойс, Флорида, Колорадо зэрэг дөрвөн муж болон АНУ-ын Виржиний арлуудад нийт 22 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байсан юм.