АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Бээжин хотод хийсэн айлчлалынхаа үеэр Америкийн үүсгэн байгуулагч эцгүүдэд Хятадын гүн ухаан нөлөөлсөн талаар мэдэгдэл хийжээ.
Тэрээр "Америкийг үүсгэн байгуулагчдын нэг Бенжамин Франклин Күнзийн сургаалыг өөрийн колонийн сониндоо нийтэлж байсан бөгөөд өнөөдөр АНУ-ын Дээд шүүхийн барилгын нүүрэн талд эртний Хятадын тэрхүү үеийг илтгэх хөшөө дурсгал бахархалтайгаар сийлээстэй байна" хэмээн онцолсон байна.
Америкийн Ерөнхийлөгч АНУ-ын үүсгэн байгуулагчдад Хятадын гүн ухаан гүн гүнзгий нөлөө үзүүлснийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөд хоёр хагас зуун жил шаардагджээ. Трампын энэхүү мэдэгдэл нь түүхэн дэх анхны тохиолдол байж магадгүй гэж үзэж байгаа бөгөөд архивын баримтуудад өөр зүйл тэмдэглэгдээгүй бол энэ нь анхны тохиолдол болох юм.