Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей пүрэв гарагт тус улсын эсрэг үзэн ядалтын шинжтэй үг хэллэг түгээсэн гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх, эсхүл албадан гаргах шийдвэр гаргажээ. Тэрээр Аргентин улс нь ямар нэгэн "хорлонтой кампанит ажил"-ын бай болж байна хэмээн мэдэгдсэн байна.
Энэхүү шийдвэр нь яаралтай тушаалын хүрээнд хэдийн хэрэгжиж эхлээд байгаа юм. Гэвч тус арга хэмжээ нь хууль ёсны дагуу бүрэн хэрэгжих боломжтой эсэхэд шинжээчид эргэлзэж байна. Учир нь энэхүү яаралтай тушаал нь хуулийн хүчин төгөлдөр үлдэхийн тулд парламентын зөвшөөрлийг заавал авах шаардлагатай байгаа юм.
Ерөнхийлөгчийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, уг арга хэмжээ нь гадаадын иргэд Аргентин улс болон ард түмнийх нь эсрэг үзэн ядалтын мессеж түгээсэн, эсхүл өдөөн хатгасан тохиолдолд хэрэгжих ажээ. Одоогоор уг шийдвэрийн үр дагавар болон парламентын хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байна.