Архаг өвдөлттэй тэмцэж буй хүмүүст зориулсан шинэ судалгаагаар мелатонин нь өвдөлтийг намдаахад үр дүнтэй байж болохыг харууллаа. Судалгааны үр дүнгээс үзэхэд, мелатонин нь булчин болон яс, холбогч эдийн архаг өвдөлтийг эмийн сангуудаар жоргүй олгодог энгийн өвчин намдаах эмүүдтэй адил түвшинд намдааж байна.
Энэхүү судалгаа нь мелатонины өвдөлт намдаах ач тус нь архаг өвдөлтийн үед илүү тодорхой илэрч байгааг онцолсон байна. Гэсэн хэдий ч мэс заслын дараах өвдөлтийн хувьд мелатонин хэрхэн нөлөөлдөг талаарх үр дүн хараахан тодорхой бус байгаа ажээ.
Мэргэжилтнүүдийн зүгээс мелатониныг богино хугацаанд хэрэглэхэд аюулгүй гэж үзэж байна. Судалгаанд дурдсанаар, богино хугацаа гэдэгт 3 сараас бага хугацааг, харин бага тун гэдэгт 5 миллиграммаас бага хэмжээг тус тус хамруулан тодорхойлжээ. Архаг өвдөлттэй хүмүүсийн хувьд энэхүү судалгаа нь эмчилгээний шинэ боломжийг харуулсан чухал мэдээлэл болж байна.