Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас ням гарагт гаргасан мэдэгдэлд Атлантын далайд аялж явсан MV Hondius хөлөг онгоцонд гурван хүн нас барсан байна. Нас барсан хүмүүсийн нэг нь хантaвирусын халдвартай болох нь батлагдсан бөгөөд энэ нь ихэвчлэн мэрэгч амьтнаас хүнд дамждаг өвчин юм.

Халдвар Аргентины Ушуайа хотоос Кабо Верде хүртэл аялж явсан MV Hondius хөлөг онгоцонд гарчээ. ДЭМБ-аас Франс Пресс агентлагт өгсөн мэдээллээр "Одоогоор хантaвирусын халдварын нэг тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаж, халдвартай байж болзошгүй таван тохиолдол нэмж бүртгэгдсэн. Халдвар авсан зургаан хүний гурав нь нас барсан" гэжээ.

Хантaвирус нь халдварлагдсан мэрэгч амьтдын шээс, өтгөнд агуулагдах вирусаар дамжин халдварладаг. Халдварын шинж тэмдэгт халуурах, булчин өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг орно. Хүнд тохиолдолд хантaвирус нь уушгийг гэмтээж, амьсгалын дутагдалд хүргэж болзошгүй.

ДЭМБ-аас хөлөг онгоцонд байгаа хүмүүст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэрэгч амьтдаас зайлсхийж, гараа тогтмол угаахыг зөвлөжээ. Мөн хантaвирусээр өвчилсөн байж болзошгүй хүмүүсийг эмнэлгийн тусламж авахыг уриалсан байна.