АНУ-ын Армийн Европ болон Африк дахь хүчний командлагч, генерал Кристофер Донахью албан тушаалаасаа гэнэт огцрохоор болсныг АНУ-ын Арми мягмар гарагийн орой баталлаа. Тэрбээр 2021 онд Афганистанаас гарсан АНУ-ын сүүлчийн цэрэг гэдгээрээ олон нийтэд танигдсан нэгэн юм.
Генерал Кристофер Донахью нь АНУ-ын Армийн Европ болон Африк дахь командлагч, мөн НАТО-гийн Холбоотны газрын цэргийн командлалын командлагчийн албыг хашиж байсан билээ. Армийн мэдэгдэлд дурдсанаар, тэрбээр 18 сар гаруй хугацаанд энэ албыг хашсаны эцэст долдугаар сарын 2-ны өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон байна.
Тэрбээр сүүлийн үед албан тушаалаасаа чөлөөлөгдөж буй АНУ-ын цэргийн дээд тушаалын хорь орчим албан хаагчдын нэг болж байна.