НҮБ-ын Афганистан дахь төлөөлөгчийн газраас тус улсад болсон агаарын цохилтын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Ням гарагийн орой Афганистаны Пактия, Пактика болон Кунар мужуудад хийсэн агаарын цохилтын улмаас энгийн иргэд хохирсон байна.

Албан ёсны мэдээллээр уг халдлагын улмаас 28 энгийн иргэн амь насаа алдаж, 49 хүн гэмтэж бэртсэн гэдгийг НҮБ-ын тайланд дурджээ.

Түүнчлэн НҮБ-ын мэдээнд дэлхий дахинд анхаарал татаж буй бусад үйл явдлуудын талаар дурдсан байна. Үүнд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь хүний эрхийн зөрчил болон Газын зурвас дахь иргэдийн дүрвэлтийн асуудал багтаж байна.