Номхон далайн бүс нутагт ажиглагдаж буй дулаарлын чиг хандлага үргэлжилсээр байвал дэлхийн цаг уурт томоохон өөрчлөлт авчирдаг «супер» Эль-Нино үзэгдэл урьд өмнө байгаагүй хүчтэй болох төлөвтэй байна.

Африкийн хөгжлийн банкны (AfDB) уур амьсгалын асуудал хариуцсан тэргүүлэх мэргэжилтний мэдээлснээр, энэхүү цаг уурын үзэгдэл нь Африкийн улс орнуудад 10-20 тэрбум ам.долларын хохирол учруулах эрсдэлтэй байгаа юм. Эль-Нино нь уг тивд ган гачиг, үер усны аюул болон хүчтэй шуурга үүсгэдэг гол хүчин зүйлсийн нэгд тооцогддог.

Энэхүү байгалийн гамшиг нь зөвхөн эдийн засгийн хувьд хохирол учруулаад зогсохгүй, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, улмаар хүнд нөхцөл байдалд орсон бүс нутгуудаас олноор нүүдэллэх шалтгаан болж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.