Тайландын нийслэл Бангкок хотод байрлах бааранд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 30 болж өссөн талаар BBC агентлаг мэдээллээ. Тус улсын цагдаагийн байгууллага уг хэрэгтэй холбогдуулан аюулгүй байдлын дүрэм журам зөрчигдсөн эсэхийг нарийвчлан шалгаж байна.
Гал түймрээс амьд гарсан иргэд болон хэргийн газарт анхлан очсон сэтгүүлчдийн мэдээлснээр, тухайн үед баарны хаалганууд түгжээтэй байсан аж. Түүнчлэн гал гарсан үед аюулгүй гарах гарцыг заасан тэмдэг, тэмдэглэгээ дутагдалтай байсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн гэж үзэж байна.
Одоогоор эрх бүхий байгууллагууд аюулгүй байдлын зөрчлүүдийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.