Баруун Европын орнууд, тухайлбал Франц, Их Британи, Испанид агаарын хэм түүхэн дээд цэгтээ хүрч, хэт халалтын улмаас хүндхэн нөхцөл байдал үүсээд байна. Энэхүү байгалийн үзэгдлийн улмаас олон арван сая хүн хэт халуунд өртөж, хүндрэлтэй тулгарч байгаа юм.
Европ тивийн хэмжээнд агаарын хэм огцом нэмэгдсэнтэй холбогдуулан холбогдох албаныхан улаан түвшний сэрэмжлүүлэг зарлаад байна. Хэт халалт үргэлжилсээр байгаа бөгөөд бүс нутгийн хэмжээнд иргэдийн амьдрал, өдөр тутмын үйл ажиллагаанд томоохон сорилт болж байна.