АНУ болон Ираны хооронд энэ сарын эхээр байгуулсан түр зуурын энхийн хэлэлцээрийн дараа бүс нутагт тогтоод байсан тайван байдал эргэн хурцдаж байна. Бахрейны Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, бямба гарагийн өглөө эрт Ираны хэд хэдэн дрон тус улс руу чиглэн довтолжээ.
Тус улсын төрийн мэдлийн BNA агентлагийн мэдээлснээр, мөн өдөр Хормузын хоолойд явж байсан хөлөг онгоц халдлагад өртсөн байна. Бахрейн улс нь АНУ-ын Тэнгисийн цэргийн 5-р флот байрладаг стратегийн чухал ач холбогдолтой газар юм.
Тегераны зүгээс Америкийн цэргийн бааз байрладаг болон олон мянган цэргийн албан хаагч бүхий Персийн булангийн орнууд руу удаа дараа халдлага үйлдсээр ирсэн байна. Энэхүү үйл явдал нь АНУ-ын талтай байгуулсан энхийн гэрээний дараа үүсээд буй нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байна.