Дуучин Бебе Рекса (Bebe Rexha) MTV Video Music Awards-ын улаан хивсний ёслолын үеэр E! News-т ярилцлага өгөхдөө поп од Тейлор Свифт (Taylor Swift)-ийн гаргаж байсан сайхан сэтгэлийн тухай эргэн дурслаа.

Бебе Рекса өмнө нь 2019 оны Грэммийн наадамд оролцохдоо өөрийн биеийн галбираас шалтгаалан өмсөх даашинз олж чадахгүй, загвар зохион бүтээгчид түүнд хувцас хийж өгөхөөс татгалзаж байсан асуудлаа олонд дэлгэж байсан юм. Түүнийг энэ талаараа олон нийтэд хуваалцсаны дараа Тейлор Свифт түүн рүү холбогдож, тусламжийн гараа сунгажээ.

Тэрбээр энэ тухай ярихдаа "Би даашинз олж чадахгүй байсан юм. Бид чацуу болохоор тэр над руу холбогдсон. Түүний энэ үйлдэл үнэхээр маш их эелдэг санагдсан. Зарим хүмүүс холбогдсон ч тийм өндөр түвшний уран бүтээлч намайг тэдний нэг хэсэг мэт мэдрүүлсэн нь үнэхээр сайхан байсан" хэмээжээ.

Бебе Рекса мөн 2023 онд хамтран "Seasons" дууг гаргаж байсан талийгаач кантри дуучин Долли Партон (Dolly Parton)-той ажилласан үеийнхээ дурсамжаас хуваалцсан байна. Тэрбээр домогт дуучны эрч хүч, энгийн найрсаг занг онцлон сайшаасан юм.