Израилын Ерөнхийлөгч Исаак Герцог тус улсын зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан Гади Айзенкотод дараагийн засгийн газрыг бүрдүүлэх үүрэг өглөө. Хэрэв тэрбээр засгийн газраа амжилттай байгуулж чадвал Израилын түүхэнд хамгийн удаан хугацаанд төрийн эрх барьсан удирдагч болох Беньямин Нетаньяхугийн албан тушаалыг залгамжлах юм.
Өнөөгийн Ерөнхий сайд Нетаньяхугийн хурц, түрэмгий хэв маяг нь түүнд дэмжигчдийн зэрэгцээ эсэргүүцэгчдийг ч ихээр бий болгосон байдаг. Харин түүнийг залгамжлах төлөвтэй байгаа Айзенкот нь эсрэгээрээ төлөв даруу, дуу цөөтэй нэгэн аж.
Нетаньяхугийн удирдлагаас залхсан зарим сонгогчид Айзенкотын харизмын дутмаг энэхүү даруу байдлыг нь түүний хамгийн том давуу талуудын нэг гэж үзэж байна.