Германы нийслэл Берлин хотод зохион байгуулагдсан LGBTQ+ нийгэмлэгийн баярын үеэр халдлага гарсан талаар DW мэдээллээ. Бямба гарагт болсон Christopher Street Day баярын үйл ажиллагааны ойролцоо нэгэн тээврийн хэрэгсэл хүмүүс рүү дайрсан байна.
Уг үйл явдлыг LGBTQ+ нийгэмлэгийг чиглэсэн халдлага хэмээн үзэж байгаа аж. Хэргийг үйлдсэн гэгдэх гол сэжигтэн этгээдийг холбогдох албаныхан илрүүлэн, улмаар тухайн этгээдтэй нүүр тулсны эцэст буудан устгасан байна. Одоогоор уг хэрэгтэй холбоотой нэмэлт мэдээлэл үргэлжлүүлэн тодорхойлогдож байна.