Блюграсс хөгжмийн уран бүтээлч Билли Стрингс АНУ-ын Индиана мужийн Фишерс хотод хийсэн тоглолтынхоо үеэр таагүй явдалтай тулгарчээ. Тэрээр гурван өдрийн турш үргэлжлэх тоглолтынхоо эхний өдөр үзэгчдэд хандан баяртай байгаагаа илэрхийлж байх үед хэн нэгэн түүний толгой руу зүйл шидсэн байна. Уг зүйлийг асаагуур байсан гэж таамаглаж байгаа юм.
Тайзан дээр болсон уг үйл явдлын дараа Стрингс ихэд бухимдан, "Та нар яагаад над руу юм шиддэг юм бэ?" хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, үзэгчдийг уг үйлдлийг хийсэн хүнийг олохыг уриалжээ. Тэрээр өмнөх тоглолтоо хойшлуулахаас өөр аргагүй болж байсан тул энэ удаагийн тоглолтоороо дамжуулан фэнүүдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байсан ч ийм зүйл тохиолдсонд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Уг явдлын маргааш нь Билли Стрингс тайзан дээр хамгаалалтын дуулга өмсөж гарч иржээ. Түүний энэхүү үйлдэл нь олны анхаарлыг ихэд татаж байна.
Стрингсийн хувьд өмнө нь олны анхаарал татсан хэд хэдэн үйл явдал тохиолдож байв. Тухайлбал, өнгөрсөн онд Боб Дилантай хамт тайзан дээр гарч "All Along the Watchtower" дууг дуулсан бол, өөр нэгэн тоглолтынхоо үеэр ээжийгээ нас барсныг мэдсэнийхээ дараа түүнд зориулан дуулж байжээ. Мөн 2024 онд хүүхэд нь төрсөнтэй холбогдуулан тоглолтоо цуцалж, тасалбар худалдан авсан фэнүүддээ мөнгийг нь буцаан олгох шийдвэр гаргаж байв.