Дэлхийн тэргүүлэгч криптовалют болох Биткоины ханш 59,000 ам.долларын түвшин хүртэл огцом уналаа. Энэхүү уналт нь Биткоины үнэ 60,000 ам.долларын босгоос доошилсон үзүүлэлт юм.
Bitcoin Magazine-ийн мэдээлснээр, зах зээлийн энэхүү таагүй нөхцөл байдал үүсэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байна. Үүнд ETF-ийн гадагшлах урсгал, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (Fed) хатуу бодлогын дохио, геополитикийн нөхцөл байдалтай холбоотой инфляцын айдас зэрэг нь "төгс шуурга" мэт нэгэн зэрэг тохиосон нь зах зээлийн итгэлцлийг ганхуулжээ.
Шинжээчдийн зүгээс зах зээлийн байдал хүндэрч байгааг онцлоод, хамгийн муу үе нь хараахан өнгөрөөгүй байж болзошгүй гэсэн болгоомжлолыг илэрхийлж байна.