Пүрэв гарагт крипто зах зээлийн тэргүүлэгч криптовалютууд болох Биткойн болон Ethereum-ийн ханш сүүлийн гурван сарын хамгийн доод түвшинд хүрч буурлаа. Ингэснээр өнгөрсөн аравдугаар сараас хойш тус зах зээлийн үнэлгээнээс нийт 550 тэрбум ам.доллар арчигдаад байна.

Ханшийн уналтын үеэр Биткойн 71,317 ам.доллар болж буурсан нь наймдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болов. Харин Ethereum-ийн ханш түр зуур 2,000 ам.долларын босгыг давж доошлон 1,983 ам.долларт хүрсэн байна.

Эдгээр уналтын нөлөөгөөр нийт крипто зах зээлийн үнэлгээ өмнөх ойролцоогоор 2.94 их наяд ам.долларын түвшнээсээ мэдэгдэхүйц шахагдан буурчээ. Түүнчлэн цаашид крипто зах зээлд үүнээс ч том хэмжээний заралт, уналт үргэлжлэн гарч болзошгүй байна.