Биткойны сүлжээний олборлолтын хүндрэлийн түвшин 9 хувиар буурч, энэ чиглэлд ажиллаж буй майнеруудын тооцооллын ачааллыг хөнгөвчилжээ.
Энэхүү шинэчлэгдсэн тохируулга нь 10 дугаар сард нэмэгдээд байсан хүндрэлийн 86.53 хувийг буцаан бууруулсан байна. Ингэснээр идэвхтэй ажиллаж байгаа олборлогчдод тооцоолох чадлын дарамт багасаж байгаа юм.
Гэсэн хэдий ч олборлогчдын ам.доллароор олох ашиг орлого нь дан ганц хүндрэлийн түвшнээс бус биткойны ханш, сүлжээний шимтгэл болон олборлолтын зардал зэргээс шууд хамаарсан хэвээр байна.