Биткойны дэд бүтцэд чиглэсэн шинэ халдлага гарч, Lightning сүлжээний төлбөрийн серверүүд хохирсон талаар CoinDesk мэдээллээ. Энэхүү халдлагын улмаас халдагчид хэрэглэгчдийн нууц мэдээллийг хулгайлж, улмаар Lightning түрийвчийг удирдах болон хөрөнгө шилжүүлэх боломжтой болсон байна.

BTCPay компаниас LND (Lightning Network Daemon) ашиглаж буй хэрэглэгчиддээ хандан яаралтай арга хэмжээ авахыг зөвлөв. Тодруулбал, хэрэглэгчид програм хангамжаа нэн даруй шинэчлэх эсвэл аюулгүй байдлын үүднээс серверүүдээ сүлжээнээс салгахыг анхааруулжээ.

Одоогоор халдлагын улмаас үүсээд буй нөхцөл байдлыг хянах, хохирлыг багасгах чиглэлд холбогдох талууд ажиллаж байна. Хэрэглэгчид өөрсдийн эзэмшлийн хөрөнгийн аюулгүй байдлыг хангахын тулд дээрх зааврыг дагаж, программ хангамжийн шинэчлэлтийг цаг алдалгүй хийх нь чухал байна.