Биткойны фьючерсийн зах зээл дэх нээлттэй хэлцлийн хэмжээ энэ долоо хоногт 704,000 BTC-д хүрснийг DWF Labs-ийн Мартин Ли тэмдэглэжээ. Энэ нь есдүгээр сарын 24-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Гэсэн хэдий ч спот зах зээлийн хөрвөх чадвар үргэлжлүүлэн нимгэрч байгаа нь ханшийн сэргэлтийг дэмжих бэлэн мөнгө хомс байгаа асуудлыг үүсгэж байна.
Нөгөө талд, АНУ-ын Сангийн яамнаас арваннэгдүгээр сарын 12-нд зохион байгуулсан 25 тэрбум ам.долларын 30 жилийн хугацаатай бондын дуудлага худалдааны эрэлт, нийлүүлэлтийн харьцаа (bid-to-cover ratio) 2.36 болж, аравдугаар сарын 2.54-өөс буурсан байна. Энэхүү дуудлага худалдаа 5.441 хувийн хүүтэйгээр хаагджээ.