Криптовалютын салбарт томоохон аюулгүй байдлын асуудал үүссэн талаар CoinDesk мэдээллээ. Биткойн хадгалах зориулалттай хардвэр хэтэвчинд гарсан технологийн доголдлын улмаас их хэмжээний хөрөнгө алдагдсан байна.

Уг доголдол нь хэтэвчний санамсаргүй байдлыг хангах системд үүссэн алдаатай холбоотой аж. Ингэснээр “тааварлах боломжгүй” гэж үздэг байсан хэтэвчний нууц үгс буюу сийд (seed) үгсийг таах боломжтой болсон байна. Энэхүү цоорхойг ашиглан хакерууд маш богино хугацаанд, ердөө 25 минутын дотор нийт 594 BTC-ийг хулгайлжээ.

Одоогоор энэхүү халдлагын улмаас учирсан хохирлын хэмжээ 38 сая долларт хүрээд байна. Техникийн энэхүү ноцтой алдаа нь хэрэглэгчдийн хөрөнгийн аюулгүй байдалд томоохон эрсдэл учруулж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.