Биткойны аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсээд байна. Galaxy Research судалгааны байгууллагын мэдээлснээр, Coldcard төхөөрөмжөөр үүсгэсэн сул түлхүүрүүдэд суурилсан халдлагын гурав дахь давалгаа эхэлжээ. Энэхүү халдлагын улмаас одоогоор 4,500 хаяг өртөөд байгаа бөгөөд нийт хохирлын хэмжээ 89 сая ам.долларт дөхөж байна.
Халдлага үйлдэгчид арга барилаа өөрчилж, одоо жижиг үлдэгдэлтэй хаягуудыг онилох болсон байна. Түүнчлэн, криптовалютын хөрөнгийг блокчейн сүлжээн дээр цуглуулж буй аргачлалаа ч шинэчилсэн болохыг эх сурвалж онцоллоо.
Coldcard нь биткойн хадгалахад зориулагдсан, интернетэд холбогддоггүй буюу "хүйтэн" (cold wallet) түрийвчний нэг төрөл юм. Гэвч энэ удаагийн халдлага нь тус төхөөрөмжөөр үүсгэсэн түлхүүрүүдийн сул талыг ашиглан хэрэглэгчдийн хөрөнгийг хулгайлж байгаа нь тодорхой болоод байна.