АНУ-ын алдартай блогер, энтертайнмент ертөнцийн нөлөө бүхий хүн болох Перез Хилтон-ы Майами дахь гэрт цагдаагийн алба хаагчид яаралтай дуудлагаар очсон байна. TMZ агентлагийн мэдээлснээр, тухайн үед цахим сүлжээгээр хэн нэгэн өөртөө хор хөнөөл учруулж буй үйл явдлыг шууд дамжуулж байгаа тухай олон тооны мэдээлэл иржээ.

Энэхүү дуудлагын дагуу Майами-Дэйд дүүргийн цагдаагийн байгууллагын ажилтнууд түүний гэрт ирсэн бөгөөд улмаар тус байшин дотор байсан хүнийг эмнэлгийн тусламжтайгаар эмнэлэг рүү тээвэрлэсэн байна. Одоогоор уг хүн Перез Хилтон гэж таамаглаж байгаа бөгөөд үйл явдалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байна.